Монголын анхны крипто мэдээний сайт

Артур Хэйс: Одоогийн уналтыг тоох хэрэггүй

2022-08-20


BitMEX-ийн гүйцэтгэх захирал асан Артур Хэйс саяхан твиттер хуудсандаа криптовалютын зах зээлийн саяны ханшийн савлагааг "онцгүй" байсан гэж хэлэв.

Гэхдээ тэрээр энэхүү уналт бол худалдаж авах таатай цаг буюу "дэлгүүр хэсэх сайхан цаг" гэж үзэж байгаагаа дурьджээ.

Крипто ертөнцөд орж ирхээсээ өмнө Citigroup болон Deutsche Bank-д үнэт цаасны үүсмэл арилжаачнаар ажиллаж байсан Хэйс арилжаачдыг одоогийн үнийн үйлдлээс айх ёсгүй гэв.

Түүнчлэн тэрээр Merge шинэчлэлт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд сүүлийн үеийн уналтыг үл тоомсорлох хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Нэмж дурьдахад, сүүлийн 24 цагийн хугацаанд томоохон криптовалютууд ихээхэн алдагдал хүлээсэн бөгөөд Bitcoin 22,000 доллараас Ethereum 1,700 доллараас доош унажээ.