Монголын анхны крипто мэдээний сайт

Өмнөд Солонгосын Сангийн яам: Айрдропд бэлэглэлийн татвар ногдуулна

2022-08-23


Өмнөд Солонгосын Стратеги, Сангийн яам одоо байгаа татварын хуулийн дагуу виртуал хөрөнгийн айрдропд бэлэглэлийн татвар ногдуулна гэж мэдэгдэв.

Эдийн засгийн үнэ цэнэ бүхий айрдроп хүлээн авахад бэлэглэлийн татвар төлөх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байна.

Айрдропд бэлэглэлийн татвар ноогдуулна

Саяхан Өмнөд Солонгосын Сангийн яамнаас татварын хуулийн тодруулга асуулгын үеэр айрдропд бэлэглэлийн татвар ногдуулах эсэх талаар тайлбар өгөхийг хүссэн байна. Сангийн яам хариуд нь виртуал хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх нь Өв залгамжлал, бэлэглэлийн татварын тухай хуулийн дагуу бэлэглэсэн зүйл тул татвар ногдуулах ёстой гэж мэдэгджээ.

"Энэ тохиолдолд виртуал хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлсэн гуравдагч этгээдээс бэлэгний татварыг суутгана" гэж яам нэмж дурьдав.

Түүнчлэн айрдропыг бэлэглэлийн татвараас хасахын тулд нэмэлт хууль тогтоомж шаардлагатай гэж яам үзэж байна. Виртуал хөрөнгийн хандивт татвар ногдуулна гэж байгаа ч татвар ногдуулах дэд бүтэц хангалтгүй байгаа тул татварын албаныхан гүйлгээ бүриийн араас мөрдөхөд хүндрэлтэй байгаа нь ойлгомжтой юм.

Сангийн яамны тайлбарын дагуу бэлэглэлийн татвар нь эдийн засгийн үнэ цэнэтэй бүх объектод хамаарна. Үүнд эдийн засгийн үр өгөөж, эд хөрөнгийн үнэ цэнийг мөнгө болгон хувиргах хууль ёсны болон де факто эрхүүд багтана.

Бэлэглэлийн татвар нь 10% -аас 50% хооронд хэлбэлздэг бөгөөд татварын тайланг бэлэг хамаарах сарын сүүлээс эхлэн тооцсон гурван сарын дотор гаргаж өгөх ёстой.