Монголын анхны крипто мэдээний сайт

100 сая долларын крипто залилсан хэргээр таван жилийн хорих ял сонслоо

2022-09-11


Флоридагийн оршин суугч Жошуа Дэвид Николас өөрийн EmpiresX криптовалют платформоор дамжуулан хөрөнгө оруулагчдаас 100 сая доллартай тэнцэх дижитал хөрөнгийг залилсан хэргээ хүлээв. Одоо түүнийг Холбооны шоронд 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Олон сая долларын крипто понзи схем

АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар Жошуа Дэвид Николас EmpiresX-ийн “Тэргүүн арилжаач” байсан бөгөөд хөрөнгө оруулагчдад “баталгаатай” өгөөж өгдөг криптовалютын платформ гэж суртчилсан.

Гэсэн хэдий ч уг арилжааны газар нь ​​хөрөнгө оруулагчдаас 100 сая долларын дижитал хөрөнгө хулгайлсан залилангийн газар байсан. Байгуулагдсанаас хойш Николас болон түүний зарим хамтрагчид компани ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд хиймэл болон хүний ​​оюун ухааныг ашигладаг гэж хэрэглэгчдэд худал хэлжээ.

EmpiresX нь ердийн Понзи схемийн дагуу ажилладаг байсан бөгөөд санхүүгийн зохицуулагчдад бүртгүүлээгүй байсан аж.

Уг платформын удирдагч луйвар хийх зорилгоор хуйвалдаан үүсгэсэн гэдэг буруугаа хүлээсэн. Тэрээр гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн тул Холбооны шоронд дээд тал нь таван жил хорих ял оноох юм. Шүүгч эцсийн шийдвэрийг зарлахаас өмнө АНУ-ын ял оноох удирдамжийн дагуу авч үзэх тул шийтгэх огноог хараахан товлоогүй байна.

Хууль сахиулах ажилтнууд хохирсон бүх хэрэглэгчдийг АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны вэбсайтад зочилж, өөрсдийгөө хохирогч гэдгээ нотолж, бүртгүүлхийг уриалав. Ингэснээр тэд хэрхэн нөхөн төлбөр авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, тодорхой хэмжээнд хохирлоо барагдуулуулах боломжтой болох аж.