Монголын анхны крипто мэдээний сайт

Старбакс Polygon-той хамтран ажиллахаар боллоо

2022-09-13


Дэлхийд алдартай кофены сүлжээ Starbucks вэб 3 ертөнцөд анхны алхмаа хийж байна.

Polygon-той хамтран тус компани нь Starbucks Odyssey хэмээх блокчэйнд суурилсан лояалти хөтөлбөрийг бий болгож, гишүүдэдээ NFT худалдан авах боломжийг олгохоор боллоо.

Starbucks NFT нэгдлээ

Даваа гарагт Starbucks-аас зарласнаар шинэ хөтөлбөрт одоо байгаа Starbucks Rewards хөтөлбөрийн гишүүд болон АНУ дахь Starbucks-ын бүх ажилчид оролцох боломжтой.

Энэхүү хөтөлбөр нь гишүүдэд бараа бүтээгдэхүүн, уран бүтээлчдийн шинэ бүтээл, онцгой арга хэмжээ зэрэг олон төрлийн шинэ мэдрэмж авах боломжийг олгох юм. Мөн оролцогчдын Starbucks болон кофены талаарх мэдлэгийг сорьсон интерактив тоглоомуудыг санал болгож, тэднийг NFT-ээр шагнана.

Starbucks-ийн NFT марк бүр нь ховор байдлаа илэрхийлсэн үнэ цэнийг агуулсан байх бөгөөд гишүүд тусгай маркет дээр худалдаж авах/худалдах боломжтой. Тус бүр нь Starbucks-ын түншүүд болон урлагийн бүтээлийн хамтаар дагалдаж ирэх аж.

Даваа гарагаас эхлэн Starbucks Odyssey-ийн хүлээлгийн жагсаалтад үйлчлүүлэгчид бүртгүүлэх боломжтой.