Монголын анхны крипто мэдээний сайт

Солонгосын шүүх До Квоныг баривчлах тушаал гаргав

2022-09-14


Өмнөд Солонгосын эрх баригчид Terraform Labs-д дахин мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн гэсэн мэдээлэл гарснаас хойш ердөө нэг өдрийн дараа дээд шүүх До Квон болон өөр таван хүнийг баривчлах шийдвэр гаргасан байна.

Энэ мэдээний дараа хоёр үндсэн хөрөнгө болох LUNA болон LUNC-ийн ханш өдөрт 20 гаруй хувиар буурчээ.

Блүүмбергийн мэдээллээс үзхэд, Сөүлийн шүүх хөрөнгийн зах зээлийн дүрмийг зөрчсөний улмаас ийнхүү баривчлах тушаал гаргасан гэв.

Орон нутгийн өөр нэг сонинд Квон Сингапурт амьдарч байгаа тул Интерпол хөндлөнгөөс оролцох шаардлагатай гэдгийг онцолсон байна.

Мөн Терратай холбоотой бусад таван хүний ​​хоёрыг нэрийг зарласан ба энэ нь Николас Платиас (TFL-ийн үүсгэн байгуулагч гишүүн) болон Хан Мо нар аж.

Өмнө нь мэдээлснээр, LUNA болон UST нь зах зээлийн үнэлгээгээр арван том криптовалютуудын нэг байсан юм.

Тэдний сүйрэл ойролцоогоор 50-60 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг устгаад зогсохгүй 3AC, Voyager, Celsius болон бусад олон компанийг сүйрүүлсэн.

Сонирхолтой нь, LUNC болон LUNA нар сүүлийн хэдэн долоо хоногт нь 200 гаруй хувиар өссөн байна.

Гэсэн хэдий ч сүүлийн 24 цагийн дотор хоёулаа уналтад орсон нь зах зээлийн уналт болон Квоныг баривчлах тушаалтай холбоотой мэдээнээс үүдэлтэй байж магадгүй юм.