Монголын анхны крипто мэдээний сайт

Бахрейны Төв банк биткойны төлбөрийн шийдлийг туршина

2022-09-15


Бахрейны Төв банк OpenNode-тэй хамтран биткойн төлбөрийн шийдлийг турших гэж байна.

Зохицуулалтын орчинг анх 2017 онд эхлүүлсэн бөгөөд үүний дараа Бахрейны Төв банк нь OpenNode-тай хамтарч уг шинэ шийдлүүдийг тус улсад туршиж үзэх боломжийг олгохоор болжээ.

Биткойн төлбөрийн шинэ шийдэл нь Бахрейны дижитал эдийн засгийн бодлогын нэг хэсэг юм.

Арван жил дурамжхан байсны эцэст Бахрейн зэрэг Персийн булангийн хэд хэдэн улс криптовалют руу тэмүүлж эхлэжээ.

Мөн тус вант улс төвлөрсөн крипто биржүүдийг татахыг эрмэлзэж байна. Түүнчлэн дэлхийн тэргүүлэгч платформуудын нэг болох Binance өнгөрсөн сард Бахрейны Төв Банкнаас крипто хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн лицензийг авсан.