Монголын анхны крипто мэдээний сайт

Merge гэж юу вэ

2022-09-15


Сүүлийн хэдэн жилийн хугацаанд криптовалютын орон зайд хамгийн их хүлээгдэж байсан үйл явдал сая болж дууслаа. Ethereum-ийн proof-of-work сүлжээ нь proof-of-stake Beacon Chain-тай албан ёсоор нэгдэж, протокол бүхэлдээ PoS руу албан ёсоор шилжлээ.

Нэгтгэл хийгдэж дууслаа

Merge  буюу "Нэгдүүлэх" гэж нэрлэдэг Парисын шинэчлэлт 58750000000000000000000-ын нийт терминалын диффикултыг давсан.

Энэ нь Ethereum-ийг proof-of-work алгоритмаас proof-of-stake алгоритм руу албан ёсоор шилжсэнийг тэмдэглэж байгаа юм.

ETH эзэмшигчдийн хувьд эдийн засгийн хамгийн чухал үр дагавартай нөлөөллийн нэг нь олборлолтыг албан ёсоор зогсоосон явдал юм. Энэ нь зах зээлд гарах шинэ ETH-ийн ялгаралтыг 90 орчим хувиар бууруулж, одоогийн нийлүүлэлтийг үндсэндээ бууруулна.

Хэдийгээр нэгтгэх ажил дууссан ч Ethereum-д алсын харааг биелүүлэх урт зам байгаа гэдгийг анхаарах нь чухал юм.

Дараа нь яах вэ

Ethereum-ийг Proof-of-Stake-д шилжүүлэх нь ETH-ийн ялгаруулалтыг бууруулхаас гадна ирээдүйдээ гүйлгээний хурд, цар хүрээг нэмэгдүүлнэ инженерүүд үзэж байна. Гэсэн хэдий ч энэ нь урт хугацаандаа юм.

Үнэн хэрэгтээ, нэгтгэх ажил дууссан тул сүлжээг туулах дараагийн дөрвөн төлөвлөсөн үе шат байна.

Үүнд:

• The Surge

• The Verge

The Purge

• The Splurge

Эдгээр нь бүгд өөр өөрийн гэсэн зорилготой боловч бүгд сүлжээний ерөнхий чадавхийг нэмэгдүүлж, илүү өргөтгөх боломжтой, аюулгүй, төвлөрсөн бус, хэрэглэгчдэд ээлтэй болгохыг зорьдог.

Зарим шинжээчид нэгтгэх үйл явцын дараа ETH блокчейн илүү эко болж, байгаль орчинд ээлтэй болохыг онцолж байна. Мөн энэ үйл явцын ачаар ETH биткойноос илүү гарна гэж зарим блогчид хэлж байв.

Мөн нэгтгэх ажил дууссан ч урьдын адил сонор сэрэмжтэй байх нь чухал. Ethereum 2.0-тэй холбоотой залилангаас зайлсхийх, болгоомжлох хэрэгтэй.