Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2022-09-16


Анхдагч криптовалютын ханш 23,000 ам.доллараас давж байсан ч инфляцийн мэдээ гарсны дараа 3000 орчим долларын үнэ цэнээ алдаж, 20 000 доллараас доош долоо хоногийн доод түвшинд хүрч огцом унасан.

Түүнээс уг хойш уналттай байгаа ба одоогийн байдлаар 19,800 доллараар арилжаалагдаж байна. Түүний зах зээлийн үнэлгээ 400 тэрбум ам.доллараас доошилсон ч ноёрхол нь нэг өдрийн дотор 0.5%-иар нэмэгдэж 39% болов.

Өчигдөр крипто нийгэмлэгийн бүх хүмүүсийн анхаарал Ethereum дээр байсан. Сүүлийн хэдэн сарын турш шуугиан тарьсаны дараа PoW сүлжээ нь PoS Beacon Chain-тай нэгдсэнээр хүсэн хүлээсэн Merge арга хэмжээ болов. Эхэндээ ETH 1600 доллар орчим хэвээр байсан.

Дараа нь хэдхэн цагийн дотор хоёр дахь том крипто 100 гаруй доллараар унаж, 8-р сарын сүүлчээс хойших хамгийн доод түвшиндээ буюу 1,450 доллараас доошилжээ.

Өчигдөр хэш ханш нь огцом өссөн Ethereum Classic мөн богино хугацаанд өссөн ч өдөрт 10 гаруй хувиар буурсан байна.

Ripple, Cardano, Polkadot, Solana, Dogecoin, Shiba Inu, MATIC нар мөн том алткойнуудаас улаан өнгөтэй байна. Binance Coin болон Tron нар энэ засвар хөдөлгөөнд одоогоор илүү хөнгөн хандаж байгаа бололтой.

Ерөнхийдөө криптовалютын зах зээлийн үнэлгээ өдөрт ойролцоогоор 30 тэрбум доллар алдаж, 950 тэрбум доллараас доош унав.