Монголын анхны крипто мэдээний сайт

Испанийн Ла лиг Decentraland дээр метаверс төсөл эхлүүлэв

2022-09-17


Испанийн хөлбөмбөгийн дээд зиндааны Примера дивизион буюу ерөнхийдөө Ла лиг дижитал урлагийн платформ StadioPlus-тай нэгдэж Decentraland-ийн метаверсид хөл тавилаа.

Энэ алхам нь метаверс орон зайн хамгийн идэвхтэй оролцогчдын нэг болох Z үеийнхний анхаарлыг татах зорилготой юм. Десентраландын Вегас хотын дүүрэгт болж буй Ла лигийн хөгжлийг хараад 1997-2012 онд төрсөн хүмүүс Испанийн хөлбөмбөгийг сонирхож магадгүй гэж Ла Лигийн Франчайз, Лицензийн хэлтсийн дарга Стивен Ибботсон ярилаа.

StadioPlus нь түншлэлийн талаар заавар зөвлөгөө өгөх болно. Мөн Метаверс дахь арилжааны зорилгоор Ла Лигийн оюуны болон үйлдвэрлэлийн өмчийн эрхийг олж авахад туслах аж.

Испанийн хөлбөмбөгийн хамгийн амжилттай хоёр баг болох "Барселона" болон "Реал Мадрид" аль хэдийн метаверсид хөл тавьсныг дурдах нь зүйтэй. Сарын өмнө ширүүн өрсөлдөгчид гар барьж, метаверси барааны тэмдгийн хамтарсан өргөдөл гаргасан аж.