Монголын анхны крипто мэдээний сайт

Дарк веб дэхь Dogecoin-ийн хэрэглээ өсөж байна

2022-06-23


Elliptic-ийн саяхан нийтэлсэн тайланд дурдсанаар хамгийн том меме криптовалют болох Dogecoin дарк вэб дээр олны анхаарлыг татаж байна гэжээ.

Лондонд төвтэй тус компани хууль бус үйл ажиллагаатай холбоотой Dogecoin-ийн “сая сая долларын” гүйлгээг илрүүлсэн байна.

Эллиптик нь хар тамхи болон хулгайлагдсан өгөгдлийг санал болгодог алдартай дарк вебийн зах зээл дээр тус криптовалютыг өргөнөөр хүлээн зөвшөөрдөг болохыг олж тогтоожээ.

Гэмт хэрэгтнүүд Dogecoin-ийг 2013 онд бий болсных нь дараахан ашиглаж эхэлсэн байна. Меме крипто нь 2021 онд олон нийтэд түлхүү танигдсан бөгөөд хууль бус үйл ажиллагаа эрхлэгчдийн гол мөнгөн дэвсгэрт болжээ.  

2021 оны сүүлээр болсон бухын улирал нь меме криптовалютын эргэн тойронд эргэлддэг тоо томшгүй олон луйвар, Понзи схемыг бий болгосон. Жишээ нь өнгөрсөн наймдугаар сард Туркийн прокурорууд хөрөнгө оруулагчдыг 119 сая доллараар залилсан гэх Dogecoin олборлолтын схемийг шалгаж эхэлсэн.Тус тайланд Dogecoin-ийг сүүлийн хэдэн жилийн турш янз бүрийн хортой програм хангамжийн кампанит ажилд ашигласан гэжээ.

Түүнчлэн, Алекс Жонсын InfoWars зэрэг хэт барууны даврагчид меме зоосоор хандив авч байв.