Монголын анхны крипто мэдээний сайт

CryptoCom Францад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авлаа

2022-09-29


Сингапурт төвтэй дижитал хөрөнгийн бирж CryptoCom нь Францын зохицуулах байгууллага Autorité des marchés financiers (AMF)-аас тус улсад дижитал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авчээ.

Autorité de Contrôle Prudentiel et de Résolution (ACPR) -аар нилээдгүй шалгалт хийсний дараа зөвшөөрлийг олгосон. ACPR нь Франц дахь зохицуулалттай санхүүгийн фирмүүдэд зохих хяналтыг хэрэгжүүлдэг бие даасан захиргааны байгууллага юм.

Албан ёсны мэдэгдлийн дагуу тус бирж нь орон нутгийн хууль тогтоомжийн дагуу бүтээгдэхүүнээ борлуулах зөвшөөрөл авахаас өмнө мөнгө угаах, санхүүгийн терроризмтэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой шалгалтад хамрагдсан байна.

Энэхүү алхам нь CryptoCom-ын урт хугацааны эрхэм зорилгод нийцэж байгаа бөгөөд Европ дахь байр сууриа бэхжүүлж, Европын зах зээлд өөрийн оролцоог өргөжүүлэх болно.

“Европын зах зээл нь Crypto.com-ын урт хугацааны өсөлт, амжилтын гол зүйл бөгөөд бид AMF-аас зөвшөөрөл авч, Францад бүртгүүлж байгаадаа маш их бахархаж байна. Бид Францад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хэрэглэгчдэд иж бүрэн, аюулгүй, найдвартай крипто платформыг санал болгож AMF болон ACPR-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж CryptoCom-ын гүйцэтгэх захирал Крис Марсзалек хэлэв.

Уг пүүсийн томоохон өрсөлдөгч Binance тус улсын үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг түрүү зун авсан юм. Ийнхүү CryptoCom нь Францад үйл ажиллагаа явуулах крипто биржүүдийн өсөн нэмэгдэж буй жагсаалтад нэгдсэн хамгийн сүүлийн компани боллоо.