Монголын анхны крипто мэдээний сайт

Казахстан улс Crypto Hub болохыг зорьж байна

2022-09-30


Владимир Путины зарласан хэсэгчилсэн цэргийн дайчилгаанаас зугтахын тулд 100,000 орчим оросууд Казахстанд нэвтэрснээс хэд хоногийн дараа дижитал хөрөнгийн салбарт эерэг хандлага гарч байна.

Ерөнхийлөгч Токаев саяхан мэдэгдэл хийхдээ засгийн газар Казахстаныг дэлхийн дижитал хөрөнгийн төв буюу Crypto Hub болгох бодолтой байгаагаа илэрхийлэв.

Тодруулбал, эрх баригчид криптовалютыг зохицуулалттай, аюулгүй байдлаар бэлэн мөнгө болгон хөрвүүлэх төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Иргэд дижитал хөрөнгийн үйл ажиллагааг хангалттай сонирхож байвал энэ санаачилга хэрэгжих болно гэж Токаев хэллээ.

Мөн тэрээр хэлсэн үгэндээ:

“Астана олон улсын санхүү, дижитал хөрөнгийн төв болох тусгай туршилтын төслийн ажил аль хэдийн хийгдэж байна. Үүний тулд үндэсний хууль тогтоомж, зохицуулалтын орчинд нэлээд шинэлэг өөрчлөлтүүдийг хийсэн. Мөн бид цааш явахад бэлэн байна. Хэрэв энэ санхүүгийн хэрэгсэл цаашдын эрэлт хэрэгцээ, аюулгүй байдлаа харуулж чадвал хууль эрх зүйн хувьд бүрэн хүлээн зөвшөөрөгдөх нь дамжиггүй" гэв.

Үүнээс гадна Оросоос ирж буй шилжилт хөдөлгөөний давалгаа нь Казахстан улс криптод анхаарлаа хандуулах болсон шалтгаан байж болох юм. Долоо хоногийн өмнө Владимир Путин Украин дахь дайны явцыг түргэвчилхийн тулд 300,000 хүнийг цуглуулах “хэсэгчилсэн” дайчилгааг зарласан.

Оросууд тулалдахыг хүсээгүй бололтой, учир нь хэдхэн хоногийн дотор олон зуун мянган хүн улсын хилийг давсан юм. Өмнөд хөрш Казахстан улс бусад улсаас илүү буюу 98,000 орчим хүнийг хүлээн авчээ.

Криптовалют нь дайнд нэрвэгдсэн улс орнуудын хувьд илүүд үздэг санхүүгийн хэрэгсэл болох нь батлагдсан гэдгийг дурьдах нь зүйтэй.