Монголын анхны крипто мэдээний сайт

Terraform Labs-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийлээ

2022-09-30


Terraform Labs-ийн хэвлэлийн төлөөлөгч Wall Street Journal-д өгсөн ярилцлагандаа Өмнөд Солонгосын прокуроруудыг тус фирмийг үүсгэн байгуулагч До Квоныг баривчлах захирамжийн асуудлаар "эрх мэдлээ хэтрүүлж байна" гэв.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ:

"Энэ хэрэг маш их улстөржсөн, Солонгосын прокурорын үйл ажиллагаа нь шударга бус, Солонгосын хуулиар баталгаажсан үндсэн эрхийг хангахгүй байгааг харуулж байна гэж бид үзэж байна" гэжээ.

Terraform Labs мөн Луна токен нь үнэт цаас биш гэж мэдэгдэж, олон нийтийн дарамт шахалт нь прокуроруудыг үнэт цаасны тодорхойлолтыг нэмэгдүүлэхэд хүргэсэн байж магадгүй гэв.

Мөн Terraform Labs-ийн хэвлэлийн төлөөлөгч Квоны байршлыг задруулахаас татгалзаж,  "түүний болон түүний гэр бүлийн аюулгүй байдлын эрсдэл үргэлжилсээр байна" гэж тайлбарлав.

Эргэн сануулхад есдүгээр сарын эхээр Өмнөд Солонгосын шүүх Квон болон бусад таван хүнийг хөрөнгийн зах зээлийн дүрмийг зөрчсөн гэж үзэн баривчлах шийдвэр гаргасан.

Үүний зэрэгцээ Сингапурын эрх баригчид Квон өөрийн улсад байхгүй гэж өмнө нь мэдэгдсэн. Мөн 9-р сарын 26-нд Өмнөд Солонгосын прокурорын хүсэлтээр Интерпол До Квоныг дэлхийн бүх улс орон даяар хайх, баривчлах тушаал гаргасан билээ