Монголын анхны крипто мэдээний сайт

Виталик Бутерин: Терра баг зах зээлийг манупляц хийсэн

2022-10-02


Ethereum-ийн үүсгэн байгуулагч Виталик Бутерин Нью Йорк Таймс сонины тоймч Эзра Клейнтэй хийсэн ярилцлагадаа Терра Лунагийн баг уугуул криптовалютныхаа үнэ цэнийг өсгөхийн тулд зах зээлд хуурамч сэтгэгдэлд төрүүлж манупляц хийсэн гэж мэдэгджээ.

Терра баг биткойны асар их нөөцөөрөө юу хийж байсныг хэн ч мэдэхгүй гэж Бутерин хэлэв. Канадын программистын хэлснээр decentralization буюу төвлөрлөсөн байх нь бүх асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг Террагийн сүйрэл харуулсан гэжээ.

Алгоритм нь нээлттэй, ил тод байсан ч муу гүйцэтгэсэн тохиолдолд сүйрэх болно, уг бүтэлгүйтсэн төслийн цаад механизм нь зүгээр л "муу төлөвлөгөө" байсан гэж Бутерин хэлэв.

Олон тооны "ухаалаг хүмүүс" Терраг "муу" гэж хэлж байсныг Ethereum-ийн үүсгэн байгуулагч дурсав.

Эргэн сануулхад, бүтэлгүйтсэн төслийн үлдэгдэл болох Luna Classic болон Luna 2.0 саяхан энэ есдүгээр сард дахин сэргэж, мөн Террагийн үүсгэн байгуулагч До Квон Өмнөд Солонгос түүнийг баривчлах тушаал гаргасан билээ.