Монголын анхны крипто мэдээний сайт

NFT борлуулалт 3-р улиралд уналтад оржээ

2022-10-04


Төвлөрсөн бус хэрэглээний программ хангамжийн хянагч платформ болох DappRadar-аас өгсөн мэдээллээс үзэхэд NFT-ийн борлуулалт 2022 оны 3-р улиралд ойролцоогоор 60%-иар буурчээ.

Өмнөх улиралд NFT-ийн борлуулалт 3.4 тэрбум ам.долларт хүрэв. Харьцуулбал, уг салбар эхний улиралд 12.5 тэрбум долларын орлого олсон байна.

2021 онд NFT олон нийтийн танил болж, борлуулалт өссөн нь өмнөх бухын зах зээлийг дагасан гэж хэлхэд болно. Гэсэн хэдий ч зээлийн хүүгийн өсөлт криптовалютын үнэд сөргөөр нөлөөлж эхэлснээр энэ салбар хурдйацтай доройтож эхэлсэн.

Түүнчлэн NFT зах зээлд тэргүүлэгч OpenSea-ийн арилжааны хэмжээ таван сар дараалан буурчээ. Энэ нь 1-р сараас хойш арилжааны хэмжээ нь 90 гаруй хувиар буурав. Долдугаар сард тус компани ажилчдынхаа тавны нэгийг цомхотгоход хүрсэн.

Хэдийгээр борлуулалт буурсан ч өнгөрсөн долоо хоногт CryptoPunks цуглуулга зах зээлийн бууралтыг үл харгалзан дөрөв дэх хамгийн том борлуулалтаа хийсэн бөгөөд Punk #2924 нь 4.5 сая доллараар зарагджээ. CryptoPunk цуглуулгын пиксел дүрсний төлөө баавгайн зах зээл дээр хэн ийм их хэмжээний мөнгө төлсөн нь одоогоор тодорхойгүй байна.