Монголын анхны крипто мэдээний сайт

Майк Новогратц крипто бухнуудыг хүлээлтээ дарахыг хүсч байна

2022-10-15


Новогратц Холбооны нөөцийн хүүгийн өсөлтийг зогсоохоос нааш криптовалютын зах зээл сэргэх магадлал тун бага гэж нэг бус удаа хэлж байсан.

Энэ удаад түүний илүү зөөлөн мөнгөний бодлого явуулах итгэл найдвар нь улам бүдгэрчээ. Новогратц саяхан хийсэн мэдэгдэлдээ ХНС бодлогын хүүгээ "дахиад хэдэн удаа" нэмнэ гэж таамаглаж байгаа гэв.

Хэдий тийм боловч криптовалютын могул урт хугацаандаа биткойн дээр буллиш хандлагатай хэвээр байна.

Өнгөрсөн сард тэрээр биткойныг ханш буурах бүрт нь авна гэж хэлж байсан.