Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-10-17


Биткойн нам гүм арилжаалагдаж амралтын өдрүүдийг 19,000 доллар орчимд өнгөрөөв.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют саяхан 19,250 ам.доллараар арилжаалагдаж байсан нь өмнөх 24 цагийнхаас бага зэрэг өссөн үзүүлэлт юм. BTC өнгөрсөн сарын ихэнх хугацаанд 19,000-аас 21,000 долларын хооронд арилжаалагдсаар байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ирэх долоо хоногт энэ чиг хандлага үргэлжилж магадгүй гэв.

Оандагийн зах зээлийн ахлах шинжээч Эдвард Моя "Биткойн дэмжлэгээ сайн барьж байна. Гэсэн хэдий ч ХНС хүүгээ өсгөнө гэсэн хүлээлт ихээхэн байгаа тул биткойны ханш 19,000 ам.доллараас нэг их дээшлэхгүй байх" гэжээ.

Ether саяхан 1300 доллараас дээш гарч өмнөх өдрөөс 2%-иар өссөн байна. Бусад томоохон криптовалютуудын хувьд AAVE болон ALPACA-тай 5%-иар илүү өсөв. XRP ойролцоогоор 1.5% буурсан байна.

Хувьцаа

Пүрэв гарагийн Хэрэглээний үнийн индексийн тайлангийн дараа хувьцаанууд гэнэт огцом өссөн ч эргээд унаж эхэлсэн. Nasdaq, Dow Jones Industrial Average, S&P 500 зэрэг томоохон хувьцаанууд баасан гаригт 2.2%-иар буурч ахин нэг улаан долоо хоногийг хаалаа.

Энэ долоо хоногт JPMorgan Chase,  CitiGroup, Morgan Stanley зэрэг санхүүгийн үйлчилгээний аварга компаниудын 3-р улирлын орлогын тайлан гарна.