Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-10-19


Мягмар гарагийн арилжаагаар биткойны ханш 19,000 ам.доллараас дээш өссөөр байсан ч улаан өнгөтэй хэвээр байна.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют саяхан 19,300 гаруй доллараар арилжаалагдаж байсан нь сүүлийн 24 цагийн дотор 1.1%-иар буурчээ. Зах зээлийн үнэ цэнийн хоёр дахь том крипто ETH нь саяхан багахан өсөж 1300 доллараас дээш гарсан ч даваа гарагаас 2%-иар буурсан байна.

1 тэрбум доллараас дээш зах зээлийн үнэлгээтэй бусад томоохон криптовалютууд ойролцоогоор 3%-иар буурав. Харин UNI 2% гаруй өсчээ.  

Оандагийн зах зээлийн ахлах шинжээч Эдвард Мояа энэ талаар хэлэхдээ "Крипто засвар хөдөлгөөндөө түгжигдсэн бөгөөд энэ нь ХНС-ийн хэт хатуу бодлогоос үүдсэн. Эдийн засгийн таатай мэдээнүүд гарах хүртэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэхгүй байх" гэжээ.

Голдман Сач зэрэг дэлхийн хэд хэдэн брэндүүдийн 3-р улирлын ашгийн тайлангууд сайн гарсантай холбоотойгоор Nasdaq, S&P 500, Dow Jones Industrial Average (DJIA) зэрэг үзүүлэлтүүд 2 дахь өдрөө дараалан өсөв. Нэмж дурьдхад уг хөрөнгө оруулалтын банк сүүлийн нэг жилийн хугацаанд криптог сонирхож эхэлжээ.