Монголын анхны крипто мэдээний сайт

До Квон байр сууриа илэрхийллээ

2022-10-19


Терра блокчэйн сүлжээний толгой компани Terraform Labs-ийн үүсгэн байгуулагч До Квон өнгөрсөн сард Интерполоос түүнийг баривчилах тухай "улаан мэдэгдэл" гаргасан ч тэрээр өөрийгөө хууль сахиулах байгууллагаас зугтаагүй гэж мэдэгдлээ.

"Unchained" подкаст дээр Лаура Шинтэй ярилцлага өгөхдөө Квон Терра экосистем нуран унахаас өмнө Өмнөд Солонгосоос Сингапур руу нүүсэн гэжээ.

"Олон нийт биднийг Сингапур руу зугтсан гэж хэлэх ямар ч шалтгаан байхгүй. Би зугтаагүй" гэж Квон өөрийн байр сууриа илэрхийлэв.

2020 онд бүтэлгүйтсэн тогтвортой коин төслийн Basis Cash-ийн ард байсан Квон мөн түүний бүх хөрөнгийг битүүмжилсэн гэсэн мэдэгдлийг үгүйсгэж "Сангууд царцсан гэсэн мэдээлэл гарсан, гэсэн ч би KuCoin эсвэл OKX ашиглаагүй, миний санаж байгаагаар. Надад тэнд ямар ч мөнгө байхгүй. Хэрэв тэд 67 сая долларыг царцаасан бол би үүнийг анзаарах байсан" гэсэн байна. 

Терра экосистемийн уналт нь крипто салбарт өргөн хэмжээний санхүүгийн болон сэтгэл санааны хохирол учруулж, зарим хөрөнгө оруулагчид амьдралынхаа турш хуримтлуулсан хадгаламжаа алдсан. Тайваньд нэгэн эр 2 сая доллараа алдаж амиа хорлосон гэх мэдээлэл байна.

Подкастын хөтлөгч Лаура эдгээр хөрөнгө оруулагдаас уучлалт гуйхгүй юм уу гэхэд тэрээр "Тийм ээ, намайг уучлаарай" хэмээгээд "Бид өөрсдийгөө өмгөөлж байгаа юм шиг харагдаж байгаа байх. Энэ нь тийм биш юм” гэв.

"UST-ийн тогтвортой байдлын тухай мэдээ нь экосистемийг сүйрүүлхэд хүргэсэн. Би уучлалт гуйж, үүний хариуцлагыг өөртөө үүрнэ" гэж тэрээр өөрийн компанийн хөгжүүлсэн terraUSD stablecoin-ийн талаар дурджээ.