Монголын анхны крипто мэдээний сайт

Дампуурсан крипто зээлдүүлэгч Celsius Холбооны мөрдөн байцаалтад татагдав

2022-10-20


Тавдугаар сард Терра блокчэйны уналтаас хохирсон хамгийн том хохирогчдын нэг бол Celsius юм. Одоо уг дампуурсан крипто зээлдүүлэгчийн хууль ёсны шалгалт, мөрдөн байцаалт үргэлжилсээр байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус компани АНУ-ын Холбооны мөрдөн байцаалтад татагджээ. Celsius-ийн хэд хэдэн үйлчлүүлэгч тус компаниас болж шатсан учир хохирлоо барагдуулхаар хороо байгуулж өргөдөл гомдлуудыг өгч байгаа аж.

Тус компани нь бараг 40 мужид гүйцэтгэх ажиллагаа, мөрдөн байцаалтад хамрагдсан.

Өмнө нь Үнэт цаас, биржийн хороо (SEC), түүхий эдийн фьючерс арилжааны комисс (CFTC), Холбооны худалдааны комисс бүгд Celsius-ыг шалгасан юм.

Эргэн сануулхад, Celsius нь 6-р сард сандрал үүсэн их хэмжээний борлуулалт хийхэээс зайлсхийн үйлчлүүлэгчдийн мөнгө авахыг зогсоосон. Сарын дараа дампуурлаа зарлажээ.

Тус компани төлбөрийн чадваргүй болсноо зарласнаас хойш хэрэглэгчдийн асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр ч байтугай 6-р сарын 15-нд Холбооны тангарагтны шүүхээс зарлан дуудах хуудас хүлээн авчээ.