Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2022-10-20


Мягмар гарагт биткойн дахин 20,000 доллар дөхөж очсон. Гэсэн хэдий ч энэ түвшинг давж чадаагүй учраас 19,000 долларын танил бүс рүү эргэн унасан. Одоогийн байдлаар 19,000 доллараас дээш арилжаалагдаж байна.

Альтернатив зоосууд нь сүүлийн хэдэн өдрийн турш BTC-ийн гүйцэтгэлийг их хэмжээгээр дуурайж байгаа боловч өнөөдөр зогсонги байдалд оржээ.

Ethereum энэ долоо хоногийн эхээр 1350 доллар болж өссөн ч давж чадалгүй, өчигдөр 1300 ам.долларт хүрч, одоо энэ төвшнөөс доогуур түвшинд байна.

Cardano, Solana, MATIC, Shiba Inu, Tron, Uniswap нар мөн өдөрт бага зэрэг буурчээ. Үүний эсрэгээр, Binance Coin, Ripple, Dogecoin, Polkadot ногоон өнгөтэй байна.

XCN болон USTC нь өдрийн хамгийн их өсөлттэй буюу 13-15% хүртэл өсчээ.

Мөн ихэнх крипто хөрөнгийн арилжаа ямар нэгэн томоохон хөдөлгөөнгүйгээр явагдаж байгаа ч зах зээлийн нийт үнэлгээ 925 тэрбум доллар хэвээр байна.