Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойны хэлбэлзэл S&P500 индексээс доогуур байна

2022-10-21


Bloomberg-ийн өгсөн мэдээллээс харахад биткойны ханш 2020 оны дунд үеэс хойш анх удаа S&P 500 жишиг индексээс бага хэлбэлзэлтэй байна.

Дэлхийн хамгийн том криптовалютын ханш сүүлийн хэдэн сарын хугацаанд нэлээд өндөр хэлбэлзэж, бух, баавгай хоёр олс таталтаар тоглож байна.

Түүхээс харахад биткойныг эрсдэлтэй, тогтворгүй хөрөнгө гэж тодорхойлдог. Түүний тогтворгүй байдал нь биткойны зах зээлийн үнэлгээ харьцангуй бага байсантай холбоотой юм.

Хамгийн том криптовалют одоогоор 367 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Үүний зэрэгцээ, S&P 500 индексийн зах зээлийн үнэлгээ 35.1 их наяд доллар болжээ.

Энэ долоо хоногийн эхээр S&P 500 индекс компаниудын өндөр орлоготой улирлын тайлангийн улмаас мэдэгдэхүйц өсөлт үзүүлэв. Харин биткойн уг өсөлтийг дагаж өсөж чадаагүй юм.

Гэсэн хэдий S&P 500 индекстэй харьцуулхад биткойн харьцангуй "уйтгартай" байгаа буюу тогтвортой байгаа нь олон шинжээчдийн анхаарлыг татаж байна.

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хурдацтай өсгөж эхэлснээс хойш энэ оны эхээр биткойны ханш хувьцааны хамт огцом уналтад орсон. Зээлийн хүү цаашид өсөх төлөвтэй байгаа тул биткойн илүү их хэлбэлзэлтэй байх магадлалтай.