Монголын анхны крипто мэдээний сайт

АНУ-ын Binance Холбооны мөрдөх товчооны ажилтан асанг ажилд авчээ

2022-10-22


Дэлхийн хамгийн том крипто биржийн Америк дахь охин компани болох Binance US нь Холбооны мөрдөх товчооны ажилтан асан BJ Kang-ыг Мөрдөн байцаах албаны анхны даргаар томилов.

Энэ албан тушаалд тэрээр зохицуулагчид болон хууль сахиулах байгууллагуудтай "ойрхон хамтран ажиллах" замаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангахыг зорих юм.

АНУ дахь Binance компанийн гүйцэтгэх захирал Брайан Шродер Мөрдөн байцаах албаны шинэ даргыг “Манай улсын хамгийн нэр хүндтэй, шилдэг мэргэжилтнүүдийн нэг” гэж тодорхойлжээ. Тэрээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд хамгийн өндөр ач холбогдолтой кибер гэмт хэргийн мөрдөн байцаалтад гол үүрэг гүйцэтгэсэн аж.

BJ Kang карьерынхаа туршид гаргасан амжилтынхаа төлөө олон шагнал хүртсэн. Тэрээр 2008 онд Америкийн луйварчин Берни Мадоффын луйврыг илрүүлэх ажлыг удирдаж, жилийн дараа Шри-Ланк гаралтай Америкийн иргэн Раж Ражаратнамыг баривчлахад оролцжээ. Үүний үр дүнд Ройтерс түүнд "Уолл Стритийнхний айдсыг төрүүлдэг мөрдөн байцаагч" гэсэн хоч өгсөн.