Монголын анхны крипто мэдээний сайт

Интерпол метаверсид нэгдлээ

2022-10-23


10-р сарын 20-нд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол) анх удаагаа метаверсид хөл тавилаа. Тус байгууллага Энэтхэгт болсон Ерөнхий Ассамблейн 90 жилийн ойн үеэр энэ мэдээг олон нийтэд дэлгэсэн байна.

Уг мэдэгдэлд дурдсанаар, Интерполын метаверс нь дэлхий даяарх хэрэглэгчдэд Францын Лион дахь Интерполын төв байранд нэвтрэх боломжийг олгох аж.

Метаверсэд зочилсон хүмүүс өөрсдийн аватараар дамжуулан бусад офицеруудтай танилцах, харилцах, ангид суралцах, цагдаагийн сургалт, шүүх эмнэлгийн эрчимжүүлсэн сургалт зэрэг бусад үйл ажиллагаануудтай танилцах боломжтой.

Ёслолын үеэр Ерөнхий Ассамблейн албан тушаалтнууд Франц дахь Интерполын метаверс байранд VR төхөөрөмж ашиглан зочилжээ.

Мөн энэ үеэр Интерполын хэд хэдэн мэргэжилтнүүд шууд виртуал үзүүлбэр үзүүлж, аялал жуулчлалын бичиг баримт баталгаажуулалтын талаар сургалт орсон байна.