Монголын анхны крипто мэдээний сайт

BabyDoge коммунити 2 квадриллион зоос шатаасны дараа ханш нь 13.5% -иар өсчээ

2022-06-25


Манай сайт урьд өмнө нь хэдэн цагийн дотор 2,018,896,967,261 Baby Doge зоос нийт эргэлтээс хасагдсан талаар мэдээллэж байсан.

Уг шатаалтыг гурван удаагийн шилжүүлгээр dead wallet руу шилжүүлсэн бөгөөд эдгээр нь нийлээд 3,372 долларын үнэтэй юм.

Токеныг тогтмол шатааснаар BabyDoge коммунити нь гүйлгээнд байгаа нийлүүлэлтийг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа нь түүний үнийн дүнг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд тусална гэж найдаж байна.

Дээрх мэдээ гарсны дараахан, CoinMarketCap-ийн хуваалцсан мэдээллээр сүүлийн 24 цагийн дотор BabyDoge-ийн үнэ 13 гаруй хувиар өсчээ. Уг хөрөнгө одоо 0.000000001699 ам.доллараар арилжаалагдаж байна.

Энэ долоо хоногийн эхээр BabyDoge арми гайхалтай 14.2 квадриллион токеныг шатааж, Binance Smart Chain халимуудын хамгийн алдартай ухаалаг гэрээний жагсаалтад оржээ.