Монголын анхны крипто мэдээний сайт

Питер Шифф: ХНС мөнгө хэвлэх нь өөр нэг санхүүгийн хямралыг бий болгоно

2022-11-01


Алдарт санхүүгийн тоймч Питер Шиффийн хэлснээр Төв банкны олон арван жилийн мөнгө хэвлэх бодлого нь АНУ-ыг санхүүгийн томоохон уналтад бэлдсэн гэв.

"Питер Шиффийн шоу" подкастын саяхан гарсан дугаарын үеэр нэрт крипто шүүмжлэгч Холбооны нөөцийн сангийн шийдвэрийн улмаас зах зээлүүд хэрхэн үр ашиггүй байдалд орсныг дурджээ.

SchiffGold-ийн нийтлэлд хураангуйлан бичсэнээр, Шифф өнөөдрийн өндөр инфляци нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгээ өсгөсөн хожимдсон хариу үйлдэл гэхээсээ илүү олон арван жилийн "хямд мөнгө буюу их хэмжээний мөнгө хэвлэсэн"-ий үр дүнд бий болсон гэж үзэж байна.

Сангийн сайд Жэйни Йеллен өнгөрсөн жил улс орны бодлогын хүү багатай нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний өрийн асуудал үүсэхгүй гэж мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч Йеллен дараа нь үүнийг түр зуурын биш хэмээн хүлээн зөвшөөрсөн. Холбооны нөөцийн сан тэр цагаас хойш өндөр инфляцитай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ 13 дахин өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн юм.

Шиффийн хэлснээр, Ерөнхийлөгч асан Жорж Бушийн засаглалын 2008 оны санхүүгийн хямралын дараа Уолл Стрит хямд мөнгөнд "согтуурсан" нь тэднийг хөрөнгө оруулалтын олон тэнэг шийдвэр гаргахад хүргэсэн гэдгийг сануулж одоо ч энэ үйл явдал болох магадлалтай гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн "Яагаад Уолл Стрийтийн бүх хүмүүс согтуу байсан юм бэ? Тэд архи хаанаас авсан бэ? Тэднийг хэн архиар дайлсан бэ? Энэ бол Холбооны нөөцийн сан байсан. Тэр бол Алан Гринспан байв. Тэр бармен байсан. Тэр хямд мөнгө бүхий согтууруулах ундаагаар үйлчилсээр байв. Тиймээс Уолл Стрит согтуу байсан. Одоо бол Жероме Повелл бармен хийж байна” гэжээ.