Монголын анхны крипто мэдээний сайт

Celsius Network-ийг Понзи схем байсан эсэхийг шалгана

2022-11-02


Wall Street Journal (WSJ)-ийн мэдээлснээр шүүхээс Celsius Network LLC-ийн бизнесийн үйл ажиллагааны загварыг шалгах шалгагч томилсон байна. Түүнд шүүгчид уг дампуурсан фирм нь "Понзи схем" байсан эсэхийг олж мэдэхийг даалгасан бөгөөд мөрдөн байцаалтыг эхлүүлжээ.

Харин Celsius Network мөрдөн байцаалтад хариу өгөөгүй гэж WSJ нэмж хэлэв.

Зээлдүүлэгчдийн хорооны өмгөөлөгч Грег Пессе хэлэхдээ "Celsius Network нь Понзи схем байсан уу" гэдэгт итгэлгүй хэвээр байна хэмээгээд дээрх шалгалт нь удаан үргэлжилсэн, өндөр өртөгтэй мөрдөн байцаалт болж магадгүй гэжээ.

Celsius-ийн удирдлагууд мөнгө хулгайлсан уу?

Celsius Network-ийг үүсгэн байгуулагч Алекс Машинский татвар төлөх нэрийдлээр 10 сая доллар татсаны дараа платформд 44 сая доллар түгжсэн байна. Дээрх мөнгө татан авалт дампуурал болхоос яг нэг өдрийн өмнө болжээ. Өөр нэг тайланд тус компанийн ерөнхий захирал Нуке Голдштейн болон хамтран үүсгэн байгуулагч Даниел Леон нар платформоос 30 сая доллар татсан гэв.

Үүнээс гадна, 10-р сарын 19-ний өдрийн байдлаар дампуурсан крипто зээлдүүлэгчийг АНУ-ын 40 орчим мужид холбооны мөрдөн байцаалт явуулж, шалгаж байна.