Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-11-02


Мягмар гарагийн арилжаагаар DOGE суларсан бол биткойн болон ETH жигдхэн байв.

Алдартай меме зоос сүүлийн 24 цагийн хугацаанд 12%-иас дээш өсөж, 13 центээс дээш ханштай байсан нь 4-р сарын сүүлчээс хойших хамгийн дээд цэг юм. Тэрбумтан бизнес эрхлэгч, догекоин сонирхогч Илон Маск 44 тэрбум доллараар сошиал медиа платформ Твиттерийг худалдан авахтай холбогдуулан DOGE өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс өссөөр байна.

Саяхан BTC болон ETH хоёр жигдхэн ногоон өнгөтэй байв. АНУ-ын Төв банк зээлийн хүүг их хэмжээгээр өсгөх дэглэмээ ирэх оны эхээр бууруулна гэж хөрөнгө оруулагчид найдаж буй учраас биткойн долоо хоногийн өмнө таамаглаж байсан 20,000 долларын босгыг давж, байр сууриа хадгаллаа.

Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээл бага зэрэг уналтад орсноор Nasdaq 0.8%, S&P 500 0.4% тус тус буурчээ.

АНУ-ын хамгийн сүүлийн үеийн JOLTs (Ажлын байрны нээлт ба хөдөлмөрийн эргэлтийн судалгаа) мэдээлэлд нээлттэй ажлын байрны тоо гэнэтийн өсөлтийг тэмдэглэжээ.

Оандагийн зах зээлийн ахлах шинжээч Эдвард Моя одоогийн нөхцөл байдлын талаар хэлэхдээ "Уолл Стрит Холбооны нөөцийн шилжилтийг шинэ жил хүртэл хүлээх хэрэгтэй болж магадгүй. Ийм учрааас биткойны ханш энэ долоо хоногийг бууралттай дуусгах эрсдэлтэй" гэжээ.