Монголын анхны крипто мэдээний сайт

Кэтлин Брейтман: Крипто хавар ирэх болоогүй

2022-11-03


Блокчейн платформ Tezos-ын Гүйцэтгэх захирал Кэтлин Брейтман криптовалютын баавгайн зах зээл дуусах болоогүй гэж үзэж байна.

Түүний үзэж байгаагаар "системд хялбар мөнгө олох зорилготой хүмүүс" их хэмжээгээр орж ирж крипто зах зээлийн нэр хүндийг унагаасан гэдгийг онцлов.

Мянга мянган криптовалют төслийн өчүүхэн хэсэг нь л тодорхой ач тусыг өгдөг гэжээ. Гэхдээ тэрээр тэднийг одоогийн хатуу ширүүн дайсагнасан нөхцөл байдлыг даван туулж, эцэст нь "цэцэглэн хөгжих болно" гэж найдаж байна гэв.

Мөн тэрээр крипто өвлийн төгсгөл хол байгаа гэж харж байгаа бөгөөд томоохон институцууд крипто салбарт орж эхлэснээр шинэ бухын улирлыг эхлүүлэх боломжтой гэжээ.