Монголын анхны крипто мэдээний сайт

Binance банк худалдаж авахыг хүсч байна

2022-11-03


Bloomberg-ийн саяхан гаргасан тайланд дурдсанаар Binance тэлэлтийнхээ нэг хэсэг болгон банк худалдан авахаар төлөвлөж байна.

Ийм боломжит хэлцэл нь шинээр бий болж буй криптовалютны салбар болон хуучин санхүүгийн хоорондох хил хязгаарыг арилгахад туслах болно. Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао уг худалдан авах гэрээнд нэг тэрбум гаруй доллар зарцуулахад бэлэн байна гэж мэдэгджээ.

Өнөөг хүртэл 2022 онд 67 төсөлд хөрөнгө оруулалт хийсэн Binance нь зах зээлийн асар их уналтаас үл хамааран зах зээлд олон боломжуудыг олж харсаар байна.

Жаогийн хэлснээр тус компани тоглоом, цахим худалдаа болон бусад салбарт гэрээ хэлцэл хийхээр төлөвлөж байна. Одоо түүний боломжит худалдан авалтад банкууд ч багтжээ.

Жао гэхдээ одоогоор ямар банк худалдан авч болохыг тодорхойлоогүй байна.

Тэрээр мөн Binance бүрэн худалдан авалтын оронд цөөн хувьцааг худалдаж авахыг сонгож болно гэв.

Үүнээс гадна өнгөрсөн долдугаар сард криптовалютын аварга FTX-ийн гүйцэтгэх захирал Сэм Банкман-Фрид банкны аварга Goldman Sachs-ийг худалдаж авах санааг дэвшүүлж байв. Гэсэн хэдий ч саяхан болсон криптовалютын сүйрлийн дараа ийм том загаснууд криптовалютуудын гарт орох боломжгүй хэвээр байна.