Монголын анхны крипто мэдээний сайт

Наиб Букеле: Барууны орнууд төвлөрсөн бус санхүүгийн системд шилжинэ

2022-11-03


Эль Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле өнөөгийн барууны эдийн засгийн төв банкны загвар нь эцэстээ илүү найдвартай, төвлөрсөн бус систем рүү шилжинэ гэж таамаглаж байна.

Мягмар гарагт Такер Карлсонтой хийсэн ярилцлагадаа Букеле Холбооны нөөцийн сан болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр биткойны хэрэглээнд хэрхэн хандаж байгааг шүүмжилжээ.

Шинэ загвар хэрэгтэй

Ярилцлагын үеэр Букеле Холбооны нөөцийн сангийн мөнгө хэвлэх чадвар нь валютыг үнэгүйдүүлж, иргэдийнхээ хадгаламжийг "дээрэмддэг" учир "ёс суртахууны гэмт хэрэг" гэж хэлэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Хадгаламж гэдэг ойлголт үгүй ​​болсон. Мөнгө хуримтлуулах нь ямар ч утгагүй болсон. Хэрэв та 80-аад онд 50,000 доллар хадгалсан бол одоо таны мөнгөний 90% нь дээрэмдүүлсэн байна" гэжээ.

Есдүгээр сарын байдлаар, АНУ-ын ХҮИ-ийн жилийн инфляци 8.2%-д хүрч, сүүлийн 40 жилийн дээд хэмжээнд хүрсэн. Холбооны нөөцийн сан жилийн турш үнийн өсөлтийг барихийн тулд бодлогын хүүгээ чангатгаж байгаа ч тодорхой бүлэглэлүүд Төв банкийг дэлхийн эдийн засгийн уналтыг эхлүүлэхээс өмнө чиг хандлагаа өөрчлөхийг аль хэдийн шахаж эхлэв.

Букелегийн хэлснээр хүмүүс одоо инфляцийн хор хөнөөлийг "ойлгож" эхлэж байгаа бөгөөд үүнээс зайлсхийх өөр системийг хайж эхлэх болно.

Тэрээр БРИКС-ийн орнуудыг өөрийн гэсэн эдийн засгийн тогтолцоог бий болгоно гэж найдаж байгаа ч Орос оролцох магадлалтай учир барууныхан үүнд орно гэж бодохгүй байна. Харин барууныхан ирээдүйд илүү “бие даасан”, “цензургүй” хувилбаруудыг эрэлхийлж эцэст нь “бүрэн төвлөрсөн бус” болох болно гэжээ.