Монголын анхны крипто мэдээний сайт

Robinhood-ийн крипто салбарын орлого өнгөрсөн улиралд 12%-иар буурчээ

2022-11-04


Бүх криптовалютуудын үнэлгээ буурах тусам тэдэнтэй харьцдаг платформуудын орлого ч мөн адил буурч байна.

Үндсэндээ хөрөнгийн арилжааны платформ байсан ч Robinhood нь 2022 оны эхээр өөрийн багцдаа криптог нэмсэн.

Харамсалтай нь крипто зах зээл удалгүй уналтад орсон бөгөөд компанийн орлого ч мөн адил унав.

Robinhood-ийн улирлын орлогын тайланд дурдсанаар тус компани нийт орлогоо 14%-иар нэмэгдүүлж, 361 сая долларт хүрсэн байна.

Тус бирж нь хувьцаа, опцион, криптод гүйлгээнд суурилсан орлогоос бүрддэг. Эдгээр эх үүсвэрүүд сүүлийн хэдэн сарын хугацаанд нийтдээ 208 сая доллар авчирсан нь өнгөрсөн улиралтай харьцуулахад 3%-иар өссөн байна.

Тайланг харахад опцион болон хувьцааны орлого 10%, 7%-иар тус тус өсч, нийт 155 сая ам.долларыг авчирчээ.

Харамсалтай нь Robinhood-ийн тайланд криптотой холбоотой орлого 12%-иар буурсан байна. Тодруулбал платформын дижитал хөрөнгийн үйлчилгээний багц өнгөрсөн улиралд ердөө 51 сая долларын ашиг олжээ.