Монголын анхны крипто мэдээний сайт

Өмнөд Солонгосын прокурорууд До Квоныг Террагийн үнийг өөрчилсөн гэж буруутгалаа

2022-11-04


Өмнөд Солонгосын орон нутгийн мэдээнд дурьдснаар тус улсын прокурорууд Terraform Labs-ийг үүсгэн байгуулагчдын нэг До Квон нэгэн удаа ажилтандаа Luna Classic (LUNC)-ийн үнийг өөрчлөхийг тушаасныг нотлох баримтыг олж авсан гэж мэдэгджээ.

Солонгосын KBS телевизийн 11-р сарын 3-ны өдөр гаргасан мэдээнд Өмнөд Солонгосын прокурорын газрын албаны хүний ярилцалагаас иш татсан бөгөөд тэд "Гүйцэтгэх захирал Квон үнэ ханшийг өөрчлөхийг тусгайлан тушаасан" ярианы түүхийг олж авсан гэжээ.

Прокурорууд нэмэлт мэдээлэл өгөөгүй бөгөөд "Би нарийн ширийн зүйлийг хэлж чадахгүй, гэхдээ энэ нь гүйцэтгэх захирал Квон үнийг өөрчлөхийг тусгайлан тушаасан яриа байсан" гэв.

Үнэ хэрхэн унасан талаар нарийн ширийн зүйл тодорхойгүй хэвээр байгаа ч өмнөх бухын зах зээлийн үед Terra's LUNC, хуучнаар Terra (LUNA)-ийн үнийн өсөлт нь бүх криптовалютуудын хамгийн гайхалтай өсөлтүүдийн нэг байсан нь эргэлзээгүй.

CoinGecko-ийн мэдээллээс харахад түүний үнэ 2021 оны 5-р сарын сүүлчээр 4.18 доллар байсан бол 2022 оны 4-р сарын 5-нд 119.18 ам. доллар болж, 4-р сарын 30-нд сүйрхээсээ өмнө 2800%-иар өссөн байжээ.

Гэсэн хэдий ч Квон болон түүний төлөөлөгчид тэднийг буруутгасан бүх мэдээллийг үгүйсгэж байгаа. Жишээлбэл есдүгээр сард Terraform Labs компанид үүсгэсэн хэрэг нь "маш их улстөржсөн" болж, прокурорууд олон нийтийн шахалтаар ажиллаж байна гэж мэдэгджээ.