Монголын анхны крипто мэдээний сайт

Чарльз Хоскинсон: Би тэтгэвэрт гарах болоогүй

2022-11-07


Input Output-ийн гүйцэтгэх захирал Чарльз Хоскинсон өөрийн YouTube сувагтаа саяхан нийтэлсэн видеон дээрээ тэрээр өөрийгөө тэтгэвэрт гарах болоогүй гэжээ.

Уг видеон дээрээ саяхан 35 нас хүрсэн Хоскинсон олон нийтийн сүлжээнд байнга хардаг "үзэн ядалт", худал хуурмагийг харахаас залхаж байна гэж гомдолложээ. Түүнчлэн хүмүүс Карданогийн ахиц дэвшлийн талаар худал цуу яриа тарааж байгааг харах онцгүй байдаг гэж тэрээр хэлэв.

Карданогийн өрсөлдөгч Полкадотын үүсгэн байгуулагч Гэвин Вүүд саяхан Parity Technologies-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа орхисон. Үүний дараа криптовалютын коммунити Хоскинсон манлайллын үүргээсээ татгалзаж, тэтгэвэрт гарах эсэх талаар таамаглаж эхлэв. Харин үүнд Хоскинсон үгүй гэж товчхон хариуллаа.