Монголын анхны крипто мэдээний сайт

Binance өөрийн 23 сая FTT зоосоо заржээ

2022-11-08


Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао "сүүлийн үеийн нөхцөл байдлыг" харгалзан бирж нь бүх FTT позицоо зарна гэж мэдэгдэв.

Энэхүү мэдэгдэлд FTT үнэ огцом буурч, 24 цагийн дотор бараг 20%-иар буурсан байна.

CZ-ийн мэдэгдэл гархаас өмнө блокчейн хэрэглэгчид үл мэдэгдэх түрийвчнээс Binance руу асар их хэмжээний FTT шилжүүлэгдэж байгааг анзаарсан. Хожим нь CZ Binance нь 584 сая долларын үнэ бүхий 23 сая FTX зоосыг зарсан болохыг баталжээ.

Binance нь FTX-ийн анхны хөрөнгө оруулагчдын нэг байсан ч өнгөрсөн жил гэрээний дагуу 2.1 тэрбум долларын позицоо хаасан.

CZ твиттер хуудсандаа “LUNA-аас суралцаж, FTT-ийг одоо зарж байгаа нь эрсдэлийн менежмент юм. Бид өмнө нь дэмжлэг үзүүлж байсан ч одоо дүр эсгэхгүй. Бид хэний ч эсрэг биш. Гэхдээ бид бусад салбарын тоглогчдын эсрэг лобби хийдэг хүмүүсийг дэмжихгүй” гэж нийтэлсэн байна.

CZ магадгүй Сэм Банкман-Фридийн саяхан бичсэн блогтоо тэрээр Binance-ийн сүүлийн үед маш их бооцоо тавьж байгааг шүүмжилсэн болон криптовалютын дэд салбар болох Defi-ийн эсрэг зарим тайлбар хийсэнд дургүйцэж дээрх шийдвэрийг гаргасан байх магадлалтай.