Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн олборлогч Riot Blockchain нь улирлын орлогын тайлан маш муу гарчээ

2022-11-09


Биткойн олборлогч Riot Blockchain компани саяхан орлогын тайлангаа гаргсан бөгөөд 36.6 сая долларын цэвэр алдагдал хүлээсэн байна. Колорадо мужид төвтэй тус компани 3-р улиралд 46.3 сая долларын орлого олсон нь өмнө нь тооцоолж байсан 54.2 сая долларын орлогоос 28 хувиар буурсан үзүүлэлт болов.

Эрчим хүчний зардал нэмэгдэж байгаа нь олон биткойн олборлогчдод сөргөөр нөлөөлсөн. Гэсэн хэдий ч Riot-ийн Гүйцэтгэх захирал компани нь эрчим хүчний томоохон зээлийг бий болгож, үйл ажиллагааны зардлаа бууруулахын тулд урт хугацааны тогтсон эрчим хүчний гэрээгээ ашиглаж чадсан гэж үзэж байна.

Алдагдал ихсэж, орлого багатай байгаа нь компанийн эрчим хүчний стратегитай холбоотой биткойны үйлдвэрлэл буурсан, мөн крипто хөрөнгийн зах зээлийн үнэ буурсантай холбоотой юм.

Нэмж дурьдхад, Riot нь Техас дахь хэд хэдэн олборлогчдын хамтаар эрчим хүчээ хэмнэхийн тулд машинуудаа сайн дураараа унтрааж, эрэлт ихтэй үед эрчим хүчээ хэмнэсэн. Үүний улмаас тус компанийн биткойны үйлдвэрлэл тухайн сард 28%-иар буурчээ.

Гэхдээ Riot нь Техасын Цахилгаан найдвартай байдлын зөвлөлд эрчим хүчийг зах зээлийн үнээр зарж, ашиг олж чадсан.

Гэсэн хэдий ч компанийн цэвэр орлого 3-р улиралд 8.4 сая доллар гэж гарсан нь өнгөрсөн жилийн 3-р улиралд 11.2 сая доллартай харьцуулхад муу үзүүлэлт юм.