Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-11-10


Криптовалютын хувьд цусан улаан лхагва гариг болсон ба биткойн болон алткойнуудын нөхцөл байдал одоо ч хүнд байна.

Азийн зах зээл нээгдэх үед BTC 16,200 орчим доллараар арилжаалагдаж байсан нь өмнөх 24 цагийнхаас бараг 11%-иар буурсан ч 15,000 доллар руу чиглэж байсан өдрийн өмнөхөөс мэдэгдэхүйц сайжирсан үзүүлэлт болов. Энэхүү бууралт нь хөрвөх чадварын хямралд нэрвэгдсэн FTX –ийн асуудлаас үүдсэн ба үүнээс улбаалан биткойны ханш буурах хандлагаа үргэлжилжлүүлсэн.

Этер үүнтэй төстэй хэв маягийг дагаж, зуны дунд үеэс хойш анх удаагаа 1100 доллараас доош унажээ. Зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том крипто нь саяхан 1140 орчим доллар байсан нь мягмар гарагаас 12%-иар буурсан байна. Сүүлийн хоёр долоо хоногт ETH 1500 доллараас дээш ханштай байсан.

Terraform Labs, Three Arrows Capital, Celsius Network зэрэг криптогийн аварга том компаниуд сүйрч байгаа нь хөрөнгө оруулагчдыг бухимдуулж, айдаст автуулснаар бусад томоохон криптовалютууд гурав дахь өдрөө дараалан уналтад орлоо.

FTX-ийн FTT токен саяхан 80% унасны дараа ердөө 2.34 доллараар арилжаалагдаж байв. Solana платформын SOL токен саяхан бараг 40% буурч, сүүлийн өдрүүдийн уналтын эрчээ үргэлжлүүлэв.

АНУ-ын завсрын сонгуулийн дараа хөрөнгийн биржүүд долоо хоногийн анхны улаан өнгөтэй өдрөө өнгөрөөж Nasdaq болон S&P 500 2%-иар тус тус буурчээ. Dow Jones Industrial Average (DJIA) 1.9%-иар буурав. Аюулгүй хөрөнгө гэж үзэгддэг алтны ханш ч бага зэрэг уналаа.

Оандагийн зах зээлийн ахлах шинжээч Эдвард Моя өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэхдээ “FTX болон түүний алдарт гүйцэтгэх захирал Сэм Банкман-Фрид крипто зах зээлийг үнэхээр донсолгож чадлаа. Энэхүү сүйрлийн айдас крипто коммунитиг нөмөрлөө. Одоо криптог тогтворжих эсвэл ахиад томоохон эрсдэл дагуулсан мэдээ гарч ирэх эсэхийг хүлээж байна" гэв.

Моя үргэлжлүүлэн "FTX-ийн хөрвөх чадварын хямралаас үүдэлтэй сүйрлийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул криптүүд хүчтэй дарамтанд байна. Эдгээр хямрал хэр удаан үргэлжлэхийг харах л үлдлээ гэжээ.