Монголын анхны крипто мэдээний сайт

Канадын Багш нарын тэтгэврийн сан FTX-ийн асуудлаас болж хүнд байдалд оржээ

2022-11-11


Канадын Онтарио багшийн тэтгэврийн сан (OTPP) нь одоогийн байдлаар хөрвөх чадварын ихээхэн хомсдолтой тулгарч байгаа криптовалютын бирж FTX-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээс болж аюулд ороод байна.

The Globe and Mail сэтгүүлийн саяхан гаргасан тайланд OTPP нь жилийн өмнө FTX-г 25 тэрбум долларын үнэлгээтэй байхад анх хөрөнгө оруулалт хийжээ. Тодруулбал уг тэтгэврийн сан нь 2022 оны 10-р сард бусад 69 хөрөнгө оруулагчтай хамтран 420 сая долларын санхүүжилт хийж байв.

Хэдийгээр OTPP асуудалтай байгаа биржид хэр их хөрөнгө оруулалт хийснээ мэдээлээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Дэн Мадж хэлэхдээ, FTX нь тус сангийн 2021 оны тайланд 200 сая доллараас дээш хөрөнгө оруулагчдын жагсаалтад ороогүй байна.

Онтариогийн идэвхтэй болон тэтгэвэрт гарсан 333,000 багшийн тэтгэврийг хариуцдаг OTPP нь одоогоор 242 тэрбум гаруй долларын хөрөнгийг хянадаг.

OTPP-ийн гүйцэтгэх захирал Жо Тейлор есдүгээр сард Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа FTX бирж нь крипто салбарт хамгийн бага эрсдэлтэй гэж мэдэгдэж байв.

Гэсэн хэдий ч хөрвөх чадварын асуудлаас болж FTX-ийг өрсөлдөгч бирж болох Binance худалдаж авхаас татгалзсан тул одоо тус сангийн хөрөнгө оруулалтын нөхцөл байдал маш хүнд байна.