Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто зах зээл: Өнөөдөр

2022-11-12


Пүрэв гарагт АНУ-ын инфляцийн тайлан эерэг гарсаны дараа биткойн сэргэсэн ч баасан гарагт дахин уналтад оров. BTC 18 мянгаас дээш доллараас бараг 16 мянган доллар болж буурсан (Binance дээр).

Үүний дараа криптовалютын ханш сэргэж 18,800 долларт хүрсэн ч сүүлийн 24 цагийн дотор 3%-иар буурчээ.

Өчигдөр крипто коммунити FTX хэрэглэгчдийн үлдэгдлийг сэргээхэд хүргэх ямар нэгэн хэлцэл хийнэ гэж хүлээж байсан. Гэсэн хэдий  урьд шөнө Сэм Банкман-Фрид огцорч тус бирж дампуурлаа зарлажээ. Мөн өнөө өглөө тус бирж хакерын халдлагат өртөж, хэрэглэгчдийн 600 сая долларыг алдсан байна.

Үүний үр дүнд алткойнууд улаанаар будагдсан.

Хамгийн их унасан алткойнуудад Helium, Maker, Cronos багтсан нь сүүлийн 24 цагийн дотор 13%-иар буурсан байна. Нөгөөтэйгүүр, BTSE Token мөн хугацаанд 10.3%-иар өсчээ.

Одоогийн байдлаар нийт борлуулах үйл явц бага зэрэг тайвширсан нь харагдаж байна. Учир нь сүүлийн 24 цагийн дотор нийт 140 сая ам.долларын борлуулалт хийгдсэн бол сүүлийн нэг цагийн дотор ердөө 580 мянган ам.доллар борлуулалт хийгджээ.

Баасан гаригт FTX-ийн талаар муу мэдээнүүд гарсны дараа зах зээлийн өргөн хүрээний хандлага маш их айдас руу унав. Мөн криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 30 тэрбум доллараар буурчээ.