Монголын анхны крипто мэдээний сайт

Илон Маск FTX-ийн уналтын талаар байр сууриа илэрхийллээ

2022-11-12


АНУ-ын цагаар баасан гарагийн орой хакердалт эхэлснээс хойш удалгүй Маск "FTX уналтыг Twitter дээр бодит цаг хугацаанд нь харуулж байна" гэж жиргэжээ.

Бямба гарагийн 02:30 цагийн орчимд Маск 60,000 гаруй сонсогчтой Твиттерийн шууд хэлэлцүүлэгт нэгдэж, FTX-ийн хакердалтын талаар ярилцаж, мөн Банкмен-Фридийн талаар санал бодлоо хуваалцав.

"Үнэнийг хэлэхэд би түүний тухай нэг их сонсож байгаагүй" гэж Маск хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн "Гэхдээ надад олон хүмүүс Банкмен-Фрид нь Твиттерийн гэрээнд хөрөнгө оруулахыг хүсч байгааг болон түүнд асар их мөнгө байгаа гэж хэлж байсан. Тэгээд би түүнтэй хагас цаг орчим ярилцсан. Үүний дараа надад тэр залуу худлаа ярих дуртай мөн тэнэг юм шиг санагдсан. Энэ бол миний сэтгэгдэл байсан" гэжээ.

"Тэр үед хүн бүр, тэр дундаа томоохон хөрөнгө оруулалтын банкууд ч түүнийг шүтэж, магтаж байсан. Гэхдээ энэ нь миний сэтгэгдэл биш байсан. Надад тэр залууд хөрөнгө байхгүй, тэр хангалттай хүчирхэг биш гэдэг сэтгэгдэл төрсөн" гэж Маск нэмж хэлэв.

Үүнээс гадна дэлхийн хамгийн том, хамгийн зохицуулалттай биржүүдийн нэг болох FTX-ийн сүйрэл нь Маскын сонирхлыг унтраасангүй.

Тэрээр “Би Bitcoin, Ethereum, DOGE-д ирээдүй байгаа байх гэж бодож байна. Би дэлгэрэнгүй ярьж чадахгүй. Гэхдээ хэрэв та эдгээр гурвын аль нэгийг нь хүйтэн түрийвчиндээ хийсэн бол сайн хэрэг гэж би бодож байна "гэжээ.