Монголын анхны крипто мэдээний сайт

Binance CZ: Зах зээл өөрөө өөрийгөө эдгээх болно

2022-11-13


Дэлхийн хамгийн том криптовалют бирж болох Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао (CZ) FTX-ийн сүйрлийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Индонезид болсон бага хурлын үеэр CZ хэлэхдээ, FTX нилээд том бирж байсан тул FTX-ийн уналтад илүү олон компаниуд өртөх болно гэв. Тэрээр "FTX-ийн сүйрлийн шаталсан үр нөлөөг бид удахгүй харах болно. Ялангуяа FTX-ийн экосистемд ойр байгаа хүмүүсийн хувьд тэдэнд сөргөөр нөлөөлнө" хэмээгээд эцэст нь "зах зээл өөрөө өөрийгөө эдгээх болно" гэж нэмж хэлэв.

Түүнчлэн Binance-ийн гүйцэтгэх захирал одоогийн крипто өвлийг 2008 оны дэлхийн зах зээлийн уналттай зүйрлэсэн ба тус хямрал нь Их хямралаас хойшхи хамгийн хүнд санхүүгийн хямрал юм.

Нэмж дурьдхад FTX болон түүний 130 гаруй салбар компани аль хэдийн дампуурлаа зарласан бөгөөд Банкмен-Фрид Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон.

Энэ долоо хоногт хурдан өрнөсөн тус биржийн дампуурал криптовалютын зах зээлийг сүйрүүлж, биткойныг 15 600 долларын жилийн шинэ доод түвшинд хүргэсэн.