Монголын анхны крипто мэдээний сайт

Yearn.Finance (YFI) токен долоо хоногт 100% өсчээ

2022-06-26


Өндөр хүчин чадалтай DeFi агрегатор Yearn.Finance-ийн үндсэн уугуул криптовалют YFI крипто зах зээлийн уналтын үеэр 12 цаг хүрэхгүй хугацаанд 46%-ийн өсөлт үзүүлэв.

2022 оны 6-р сарын 18-нд YFI-ийн үнэ сүүлийн 22 сарын доод хэмжээнээсээ буурч, бараг 4000 долларын түвшинд хүрэв. Гэсэн хэдий ч доод цэгтээ хүрсэний дараа хөрөнгийн үнэ өсч эхлэжээ.

Өсөлт нь 2022 оны 6-р сарын 24-нд эхэлсэн. YFI-ийн үнэ хэдхэн цагийн дотор 5,400 доллараас бараг 8,000 доллар болж өссөн байна.

Энэ нь YFI-д сүүлийн гурван долоо хоногийн алдагдлаа арилгах боломжийг олгосон. Сонирхуулхад хамгийн сүүлд YFI 6-р сарын эхээр 8000 гаруй долларт хүрч байжээ. Гэсэн хэдий ч YFI нь крипто өвлийн үеэр хамгийн их нэрвэгдэгсдийн нэг хэвээр байгаа буюу бүх цаг үеийн дээд ханшаасаа 92% -иас илүү алджээ.

Сүүлийн зургаан сарын хугацаанд YFI-ийн үнэ 40,000 ам.доллараас 4,000 доллар болтлоо буурсан. Одооогийн байдлаар YFI томоохон спот арилжааны платформууд дээр 6,724 доллараар арилжаалагдаж байна.

Энэхүү нэг өдрийн дотор болсон өсөлтийн нууц нь Yearn.Finance хямралын үед протоколыг тогтвортой байлгахын тулд нөхөн олговрын бодлогоо эрс өөрчилсөнтэй холбоотой байх магадлалтай. 

2022 оны 6-р сарын 21-нд Yearn.Finance-ийн гол оролцогч Бантег нь YFI-ийн үнийн өсөлтийг өдөөсөн саналыг нийтэлжээ.

Энэхүү саналын дагуу Yearn.Finance баавгайн зах зээлийн үеэр байнгын гишүүдийнхээ нөхөн олговрын загвараа өөрчлөх аж. Уг платформ нь нэг хүнд сард 10,000 DAI + 10,000 долларын үнэ бүхий YFI-ийг нөхөн олговорт олгохоор тусгажээ.