Монголын анхны крипто мэдээний сайт

Дубай дахь тансаг зочид буудал Шиба Инуг төлбөрт авна

2022-11-14


Таван одтой W Dubai The Palm зочид буудал нь үйлчлүүлэгчдэдээ Шиба Инугаар төлбөр төлөх боломжийг олгожээ.

Тодруулбал, Арабын мегаполис дахь хамгийн өндөр үнэлгээтэй зочид буудлуудын нэг W Dubai The Palm нь үйлчлүүлэгчдэд Шиба Инугаар төлбөр тооцоогоо хийх боломжийг олгосноор крипто ертөнцөд хөл тавьсан байна.

W Dubai The Palm нь 349 зочны өрөөтэй бөгөөд Marriott International эзэмшдэг. Хамгийн хямд өрөө нь 700 доллар буюу 68 сая гаруй SHIB (өнөөдрийн үнээр тооцсон) үнэтэй.

Үүнээс гадна таван одтой Palazzo Versace Dubai нь саяхан дижитал валютуудыг төлбөр тооцооны хэрэгсэл болгон хүлээн авсан. Дэмжигдсэн хөрөнгө нь Bitcoin (BTC), Ether (ETH) болон Binance Coin (BNB) юм.