Монголын анхны крипто мэдээний сайт

Уоррен Баффетийн крипто анхааруулга биелэлээ олов

2022-11-14


FTX-ийн улмаас крипто зах зээл хямарч эхэлсний дараа Уоррен Баффет, Чарли Мунгер нар криптогийн талаар ярилцаж буйг харуулсан видео олон нийтийн сүлжээгээр олон хандалт авчээ.

2018 оны эхээр хийсэн видеонд Баффет крипто нь "хөршийгөө баяжиж байхыг хараад яаран баяжих гэж оролддог" хүмүүсийг өөртөө татаж, тэд нараар далимдуулан мөнгө хийх хүмүүс олширно гэж хэлсэн. Тэр үед тэрээр мөн криптод хэдэн жилийн дараа аймшигтай сүйрлүүд тохиолдоно гэж зөгнөж байжээ.

Баффетийн баруун гар Мунгер мөн криптовалютыг "жигшүүртэй" гэж хэлж харагдав.

Бүх цаг үеийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын нэг Баффет нь криптог шүүмжилсээр ирсэн. Энэ оны эхээр Баффет биткойныг худалдаж авахын тулд 25 доллар ч төлөхгүй гэж мэдэгдэж байв. Тэрээр крипто нь ам.долларыг давж гарах ямар ч боломж байхгүй гэж нэмж хэлжээ. Түүнчлэн Мунгер биткойны үнэ тэг болно гэж таамагласан.