Монголын анхны крипто мэдээний сайт

Сэм Банкман-Фрид дампуурлаа зарласан ч хөрөнгө босгохыг оролдов

2022-11-16


Дампуурсан FTX-ийн гүйцэтгэх захирал асан Сэм Банкман-Фрид хямралд орсон крипто бирждээ санхүүгийн дэмжлэг хайж байна. Тус платформын балансад одоогийн байдлаар 8 тэрбум долларын хар нүх үүсээд байгаа билээ.

FTX өнгөрсөн долоо хоногт гэнэтийн байдлаар уналтад орж, крипто орон зайг хямрааж дөнгөсөн. Хэд хэдэн төслүүд уг хөрөнгийн бирж дээр гацсан.

Сэм Банкман-Фрид дампуурсан крипто биржээ аврахын тулд хөрөнгө оруулагчдаас санхүүжилт авахыг оролдсон гэж Wall Street Journal мягмар гаригт (2022 оны 11-р сарын 15) мэдээлэв.

Тус тайланд Банкмен-Фрид болон дампуурсан биржийн үлдсэн цөөн хэдэн ажилчид өнгөрсөн амралтын өдрүүдэд боломжит хөрөнгө оруулагчдаас санхүүгийн тусламж авахыг оролдсон гэжээ.

Энэхүү яаралтай санхүүжилт нь биржийн баланс дахь 8 тэрбум долларын цоорхойг бөглөж, нөлөөлөлд өртсөн харилцагчдын төлбөрийг төлөх зорилготой байсан.

Бирж дампуурсан тул яаралтай санхүүжилтийг зээлдүүлэгчид болон шүүхийн ажилтнуудаас зөвшөөрөл авах шаардлагатай байв. Гэсэн хэдий ч уг оролдлого нь бүтэлгүйтжээ.