Монголын анхны крипто мэдээний сайт

Coinbase-ийн гүйцэтгэх захирал биткойны бүрэн нөөцтэй гэдгээ баталлаа

2022-11-23


Coinbase-ийн гүйцэтгэх захирал Брайан Армстронг өрсөлдөгч биржийн эзэн Чанпэн Жаогийн (CZ) эргэлзээг тайлхын тулд мягмар гарагт компанийнхаа биткойн эзэмшлийг нийтэд ил болгов.

Binance компанийн гүйцэтгэх захирал үүний дараа эргэлзээ бүхий жиргээгээ устгаад “салбарын ил тод байдлыг сайжруулахад хамтран ажиллана” гэж амласан байна.

CZ юу гэж хэлсэн бэ?

CZ-ийн устгасан нийтлэл нь Coinbase-ийн эзэмшдэг биткойны яг нарийн тооны талаархи хоёр өөр баримтыг тусгасан байна.

Эхнийх нь Coinbase Custody-ийн Гүйцэтгэх захирал Аарон Шнарчийн даваа гарагт хийсэн мэдэгдэл бөгөөд тус компани нь Grayscale Bitcoin Trust (GBTC)-аас 635,000 BTC эзэмшиж байсан гэж мэдэгдсэн. Хоёр дахь нь эсрэгээрээ, Coinbase бирж 600,000-аас бага BTC эзэмшдэг тухай 4 сарын гарчигийг CZ нийтлэжээ.

"Зүгээр л мэдээний тайланг дурдаж байна, ямар ч далд санаа байхгүй" гэж CZ нэмж хэлэв.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Grayscale болон Coinbase-ийн эргэн тойрон дахь санаа зовоосон асуудал нь улам даамжирсан.

Гэсэн хэдий ч Твиттерийн крипто коммунити түүний жиргээг мэдлэггүй, хайхрамжгүй гэж үзсэн байна. Жишээлбэл, Мессаригийн үүсгэн байгуулагч Райан Селкис Coinbase нь 2 сая орчим биткойн эзэмшиж байгааг нотолсон санхүүгийн тайланд аль хэдийн аудит хийсэн гэж онцолсон.

Binance-ийн Гүйцэтгэх захирал CZ Брайн Армстронгоос ижил санхүүгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн авсны дараа жиргээгээ устгажээ.

Брайн Армстронгийн гаргасан баримт бичгүүдээс харахад түүний компани 2022 оны 3-р улирлын эцэс гэхэд ойролцоогоор 39.9 тэрбум долларын биткойн эзэмшиж байна.