Монголын анхны крипто мэдээний сайт

Орос улс үндэсний крипто бирж байгуулахаар төлөвлөж байна

2022-11-24


Оросын хууль тогтоогчид үндэсний крипто бирж нээх төсөл дээр ажиллаж байна. Энэхүү санаачлагыг тус улсад крипто арилжааны зохицуулалтын талаар санал зөрөлдөж байсан олон жилийн түүхтэй ОХУ-ын Сангийн яам болон Төв банк хоёулаа дэмжиж байгаа аж.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 11-р сарын 23-ны өдөр мэдээлснээр Оросын парламентын доод танхим болох Думын гишүүд тус улсын одоо байгаа криптовалютны хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зах зээлд оролцогч талуудтай хэлэлцэж байна.Уг нэмэлт өөрчлөлтөнд ОХУ өөрийн гэсэн үндэсний крипто биржтэй болох талаар тусгажээ. Үндэсний биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нэмэлт, өөрчлөлтийг эхлээд Төв банкинд танилцуулна.

Зургадугаар сард Думын Санхүүгийн зах зээлийн хорооны дарга Анатолий Аксаков Орост үндэсний крипто биржийг "олон жилийн уламжлалтай нэр хүндтэй байгууллага" болох Москвагийн хөрөнгийн биржийн нэг хэсэг болгон нээхийг анх санал болгожээ.