Монголын анхны крипто мэдээний сайт

Солана сан FTX дээр 180 сая гаруй долларын крипто алджээ

2022-11-25


Солана сан нь дампуурсан FTX дээр хэр зэрэг алдагдал хүлээсэн талаараа дэлгэрэнгүй мэдээллэсэн тайланг гаргажээ.

Арваннэгдүгээр сарын 6-ны байдлаар буюу FTX зарлага гаргахаа зогсоохоос яг өмнөхөн тус байгууллага 180 сая гаруй долларын үнэ бүхий криптог эзэмшиж байжээ.

FTT болон SRM эзэмшлүүд

Тус сангийн тайланд дурдсанаар Солана 11-р сарын 6-ны байдлаар FTX дээр ойролцоогоор 1 сая доллар бэлнээр хадгалж байсан байна.

Гэсэн хэдий ч уг байгууллага нь крипто хөрөнгийн хувьд хамаагүй ихийг алдсан. FTX дээр Solana (SOL) зоосыг хадгалж байгаагүй ч тус санд хамаарах 3.43 сая FTX токен болон 134.54 сая Серум (SRM) токенууд одоо бирж дээр баригдсан байна.

Нэмж дурдахад тус групп FTX компанийн 3.24 сая ширхэг хувьцааг эзэмшиж байжээ.

CoinGecko-ийн мэдээлснээр FTT тухайн үед 22 гаруй доллараар арилжаалагдаж байсан бол SRM тус бүр нь ойролцоогоор 0.8 долларын үнэтэй байв. Сангийн тоо баримтаас үзвэл, энэ нь FTT болон SRM-д алдсан тоог мөнгөн дүнгээр илэрхийлвэл 75.46 сая доллар ба 107.6 сая доллар юм.

FTX уналтанд орсноос хойш FTT ердөө 1.32 доллар болж буурсан бол SRM пүрэв гарагийн байдлаар 0.32 доллараар арилжаалагдаж байна.

SOL хүртэл томоохон алдагдал хүлээж, энэ сард 15 доллараас доош унаж, зах зээлийн үнэлгээгээр эхний арван криптовалютын жагсаалтын сүүлээр жагсаж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард SOL тус бүр нь 259 доллар болж бүх цаг үеийн дээд цэгтээ хүрсэн.

Эдгээр алдагдлыг үл харгалзан Солана сүлжээ нь уналтын дараа "ямар нэгэн мэдэгдэхүйц гүйцэтгэл эсвэл ажиллах хугацааны асуудалтай тулгараагүй" гэж мэдэгджээ.