Монголын анхны крипто мэдээний сайт

Binance крипто салбарыг сэргээх сандаа дахин 1 тэрбум доллар хуваарилав

2022-11-25


Binance бирж салбараа сэргээх сандаа дахин 1 тэрбум доллар хуваарилж, сангийн хэмжээг  2 тэрбум доллараас дээш болгож өсгөлөө.

Нэмэлт хуваарилалтыг Binance-ийн гүйцэтгэх захирал Чанпэн "CZ" Жао баасан гарагт зарлав.

CZ Binance крипто сэргээх сандаа 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна гэж өчигдөр хэлснээс хойш нэг өдрийн дараа энэ хэмжээ ийнхүү нэмэгдсэн байна.

Сэргээх сан нь хямралд орсон крипто хөрөнгийг худалдан авч, салбарыг дэмжихэд зориулагдана. Он гарснаас хойш крипто мөнгөний зах зээл асар их уналтад орсон нь хэд хэдэн крипто фирмүүд үйл ажиллагаагаа зогсооход хүргэсэн.

Крипто зах зээл дарамттай хэвээр байгаа бөгөөд өдрийн турш BTC арилжаа 1.6%-иар буурч, одоогийн байдлаар 16,400 долларт хүрчээ.