Монголын анхны крипто мэдээний сайт

Крипто бирж Bitget Африк руу тэлж, 400 шинэ ажилчин авахаар төлөвлөж байна

2022-11-26


Криптовалютын өвөл зарим хүмүүсийн хувьд тооцоолсноос илүү хэцүү байгаа. Зарим криптовалютын биржүүд баавгайн зах зээлийг даван туулахын тулд ажилчдаа их хэмжээгээр цомхотгохоос өөр аргагүйд хүрч байгаа бол Bitget нь бусад үйлчилгээгээ сайжруулахын тулд асар их хэмжээний ажилчид хөлсөлж авсаар байна.

Арваннэгдүгээр сарын 25-нд криптовалют болон крипто деривативын бирж Bitget нь Африкийн Сейшелийн аралд бүртгэлтэй болсноо зарлав.

Үүний дараа Bitget нь ажиллах хүчээ 50%-иар нэмэгдүүлж, 2023 оны эхний улиралд 800-аас 1200 хүртэл өсгөхөөр төлөвлөж байна. Үүнээс гадна хэрэглэгчдийнхээ туршлагыг сайжруулахын тулд инженер, маркетингийн мэргэжилтнүүдийг ажилд авч байна.

Өмнө нь төвлөрсөн бус байсан тус бирж нь ирээдүйд илүү олон бүс нутгийн төвд хүрхийн хүрэхийн тулд Сейшелийн аралд бүртгүүлэхээр шийджээ. Одоогоор Битгэт нь Ази, Латин Америкт бүс нутгуудад төвүүдтэй боловч цаашдаа Африк, Европыг стратегийн зах зээлийн бүс болгон чиглүүлж байна.